Та арьсаа хэр арчилж цэвэрлэнэ тэр хэмжээгээр өнгөлөг гэрэлтсэн байна.

1,350 total views, 3 views today

Өнгөлөг гэрэлтсэн арьс арчилгаа цэвэрлэгээнээс эхэлдэг. Бохирдол болон нүүрний будгийг арилгахын тулд эхлээд цэвэрлэгч бүтээгдэхүүн дараа нь тоник хэрэглэх хэрэгтэй.

Цэвэрлэгч бүтээгдэхүүн сонгохдоо?

Цэвэрлэгч бүтээгдэхүүнийг арьсныхаа төрлийг харгалзан сонгох хэрэгтэй. Хэрвээ та тослог эсвэл холимог арьстай бол угаагч гел тохиромжтой. Харин хуурай ба мэдрэмтгий арьсыг сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү тохиромжтой байдаг.

Тоник яагаад хэрэгтэй вэ?

Тоник нүүрний будгийн үлдэгдэл, бохирдол ба үхэжсэн эд эсээс ангижруулдаг. Мөн арьсыг чийгшүүлж, тайвшруулан, үрэвсэхээс хамгаалдаг юм. Арьсыг гүн цэвэрлэж тоникоор арчсанаар тос болон бэлдмэлийн найрлага дахь идэвхит орцууд илүү гүн нэвтэрч нөлөө нь нэмэгддэг байна.

Үдэшлэг, урт хугацааны аялал, орой болтол ажиллах – энэ бол бид бүгдэд түгээмэл тохиолддог зүйлс. Заримдаа залхуу хүрч энэ алхмыг алгасмаар санагддаг ч хэзээ ч тэгэж болохгүй! Цэвэрлэгээ бол иж бүрэн арчилгааны хамгийн чухал алхам. Өглөө арьс тань танд талархах болно.

Мөн арьс арчилгааны эцсийн алхам бол – чийгшүүлэлт ба тэжээл юм. Цаг хэд болохоос хамаарч арчилгаа өглөөний ба шөнийн гэж ялгардаг. Яагаад гэвэл арьсны хэрэгцээ өглөө ба орой өөр байдаг.

Тэжээлийн тос яагаад чухал вэ?

Арьсны тэжээлийн горим алдагдсанаас арьс хэт цочромтгой болж, улайх, хогжруутах явдал үүсдэг. Арьсны тэжээллэг чанарыг хадгалахад тэжээлийн тос, бүрхэвч чухал үүрэгтэй байна. Тэжээлийн тос нь арьсыг зөөлрүүлэн, дутагдаж байгаа тэжээлийг нөхөж, элдэв үрэвслийн эсрэг ариутгах үйлчилгээтэй байдаг. Тэжээлийн бүрхэвч нь арьсыг тэжээлээр хангахын зэрэгцээ зөөлрүүлэх, толигор болгох, ядаргаа тайлах ач холбогдолтой. Ялангуяа энэ бүрхэвч нь ахимаг насны эмэгтэйчүүдийн арьсны уян чанарыг дээшлүүлж, үрчлээтэхээс хамгаалан, бодисын солилцоог идэвхжүүлэн, арьсны тамирыг сайжруулдаг байна.

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл