Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нарт шинээр гарсан биомон гарын тос болон хонины сүүлтэй тосныхоо дээжийг бэлэглэлээ.

1,933 total views, 1 views today

“Монос Косметик” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв”-ийн эмч, сувилагч, ажилтнуудад шинээр гарсан биомон брэндийн гарын тос болон хонины сүүлтэй тосныхоо дээжийг бэлэглэлээ.

Эмч, сувилагч нар өдөрт 14-16 удаа гараа угааж ариутгадаг, мөн гараа угаасны дараа нян бактер устгах зориулалттай санитол бодис хэрэглэдэг нь гарын арьсыг ихээхэн хуурайшуулдаг байна.

Эх нялхасын эрүүл мэндийн төвийн төрөх өрөөний эх баригч Энхжаргал:

Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач.

  • Сайн байна уу. Намайг Энхжаргал гэдэг. Төрөх өрөөний эх баригчаар ажилладаг.

Та Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэр удаан ажиллаж байна вэ?

  • Эх баригч мэргэжлээрээ 27 жил ажиллаж байна. Сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт 9 жил ажилласны дараа эх нялхас руу шилжин 18 дах жилдээ ажиллаж байна.

Таны мэргэжлийн сайхан тал нь юу байдаг вэ? Мөн хэцүү хүндрэлтэй тал нь юу вэ?

  • Бага байхдаа эмч болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлөө даган эмчийн мэргэжил эзэмшсэн. Тухайн үед манай гэр бүлд эмнэлгийн салбарт ажилладаг хүн байхгүй байсан болохоор эх барих мэргэжлийн талаар мэддэггүй байж.
  • Ажлын ачаалал их байдаг. Гэхдээ багаасаа дурлаж сонгосон юм болохоор сайхан мэргэжил. Хичнээн ажлын ачаалал их байлаа ч шинэ хүүхэд дөнгөж мэдлээд, ээж нь хүүхдээ хараад баярлах мөч хамгийн сайхан мэдрэмж өгдөг.

Та өдөрт хэдэн хүүхэд эх барьдаг вэ?

  • Манай эмнэлэг ээлжиндээ дөрвөн эх баригч гардаг. Улирлаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Ээлжиндээ ихдээ гэхэд 40-50 хүүхэд, багадаа 20-30 хүүхэд эх барьдаг. Зөвхөн миний хувьд гэвэл өдөрт ихдээ 8-9 хүүхэд, 5-6 хүүхэд эх барьдаг.

Та эх барих бүртээ гараа угаадаг уу? Өдөрт дундажаар хэдэн удаа гараа угаадаг вэ? Эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүд гараа олон удаа угаадаг гэсэн энэ талаар…

  • Ямар нэг ажилбар хийхийн өмнө мөн хийсний дараа байнга гараа угаадаг. Яагаад гэвэл төрөх өрөө гэдэг ариун орчин байдаг. Нярай хүүхэд маш амархан халдварт өртдөг. Тиймээс тогтмол гараа савандаж угаагаад, ариутгагч бодисоор ариутгадаг. Энэ байдлаараа олон жил ажиллахаар арьс амархан харшил авдаг болчихдог. Миний гарыг харвал ихээхэн эвэршилттэй мөн хуурайшилттай байгаа.

Та Монос косметик ХХК-ын бүтээгдэхүүнүүдээс хэрэглэдэг үү?  Хэрэглэдэг бол ямар сэтгэгдэл төрсөн бэ?

  • Би өмнө нь орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг байсан. Даанч орифлэймийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдээд авч чадахгүй болсон. Эмч бидний цалин бага шүү дээ. Анх Моносын эмийн сангаас судасны оймс авах гэж ороод Монос косметик ХХК-ын бүтээгдэхүүнүүдтэй танилцсан. Эхлээд Биомон иж бүрдлийг хэрэглэж байгаад одоо Биоген үрчлээний эсрэг иж бүрдлийг хэрэглэж байгаа. Их таалагдаж байгаа шүү. Мөн Биомон чихэр өвсний хандтай шампунийг хэрэглэж байна. Үнэр нь маш их таалагддаг. Ангижруулагч хэрэглэх ямар ч шаардлагагүйгээр үсийг хөвсийлгөж, эрүүл болгодог нь ихээхэн таалагддаг. Саяхан манай нэг үйлчлүүлэгч надад танайхаас саяхан гарсан үнэртэй устай гарын тос бэлэглэсэн. Үнэр болон савалгаа нь маш гоё болсон байна лээ.

Эх нялхасын эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч Хоролоо:

Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач.

  • Сайн байна уу. Намайг Хоролоо гэдэг. Би Эх нялхасын үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмчээр ажилладаг.

Та Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэр удаан ажиллаж байна вэ?

  • Арванхоёрдох шилдээ ажиллаж байна.

Таны мэргэжлийн сайхан тал нь юу байдаг вэ? Мөн хэцүү хүндрэлтэй тал нь юу вэ?

  • Ер нь бол сайхан тал нь илүү байдаг. Өдөр болгон шинэ хүнийг эсэн мэнд төрүүлж, өвдөж зовсон эмэгтэйчүүдийг өвчнөөс нь ангижруулж байдаг.
  • Хүндрэлтэй тал нь бүх 21 аймаг болон Улаанбаатар хотын нийт төрөхүүдийн хүндэрсэн эмэгтэйчүүд манайд ирж төрдөг. Байнга завгүй их ажилтай гүйж байдаг даа.

Мэс заслын тасаг нь төрөх тасгаасаа юугаараа ялгаатай вэ?

  • Манай мэс заслын тасагт ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь хагалгаагаар төрөх магадлал өндөр байдаг. Шалтгаан нь хавсарсан хүнд эмгэгтэй эсвэл эрсдэл өндөртэй эмэгтэйчүүд байдагтай холбоотой. Манай хагалгааны нэгдсэн тасаг нь хагалгааны 10 өрөөтэй. Өрөө бүрт тогтмол шахуу төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанууд хийгдэж байдаг.

Хагалгааний эмч нар гараа угаах шаардлага их байдаг байх.

  • Байнга. Өвчтөнд хүрэхийн өмнө угаана. Хүрснийхээ дараа угаана. Хагалгаанд мэдээгүйжүүлэх гэж угаана. Мэс засал бүрийн өмнө болон дараа гараа угаана гэх мэт. Гараа угаасны дараа гар ариутгах бодис хэрэглэдэг нь гарын арьсийг маш их хуурайшуулж, хагалдаг.

Та Монос косметик ХХК-ын бүтээгдэхүүнүүдээс хэрэглэдэг үү?  Хэрэглэдэг бол ямар сэтгэгдэл төрсөн бэ?

  • Биомон гүүний саамтай иж бүрдлийг хэрэглэдэг. Миний арьсны онцлогт сайн зохицдог. Та бүхнийг хэрэгтэй хүмүүсээ олон хэрэгтэй бэлэг бэлэглэсэнд баярлалаа. Монос косметик ХХК-г үндэсний үйлдвэрлэгч мөн сайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг тул бүтээгдэхүүнүүдээс нь хэрэглэхийг хичээдэг. Биомон брэндийн шинэ тосыг нь түрхээд гарт маань илүү их чийгшил өгч, ажилд маань илүү эрч хүч бэлэглэх байх. Баярлалаа.

Нөхцөл байдлаас үл хамааран бидний энхийн манаанд зогсдог эмч, эмнэлгийн салбарын нийт ажилтнууддаа баярлалаа.

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл