Монос Косметик ХХК Монголын Иогын спортын анхдугаар тэмцээнийг ивээн тэтгэж оролцлоо.

1,175 total views, 1 views today

Монголд анх удаагаа мэргэжлийн Иогын тамирчдын дундах аварга шалгаруулах тэмцээн болж шилдэгүүдээ тодрууллаа. Энэхүү арга хэмжээг Монголын мэргэжлийн Иогын спортын холбоо Олон улсын Иогын холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан юм. Монос Косметик ХХК Иогийн спортыг олимпийн нэг төрөл болгох их үйлсэд нэгдэж, өсвөр үе залуучуудыг энэ спортын төрлөөр хичээллэж гоо зүйн төлөвшилтэй эрүүл, зөв хүн болоход хувь нэмэр оруулан ивээн тэтгэж оролцлоо.

Мөн Монос Косметик ХХК өөрсдийн шилдэг бүтээгдэхүүн болох Хонины сүүлтэй биеийн тос, шинээр гарч буй хонины сүүлтэй гарын тос зэрэг бүтээгдэхүүнийхээ дээжээс тэмцээнд оролцсон нийт тамирчдад бэлэглэсэн юм.  Учир нь Иогын спортоор хичээллэдэг тамирчид нь маш их хэмжээний энергийг зарцуулж, өөрсдийн биеэс эрдсийг алддаг учир дасгалын дараах хоол хүнс мөн арьс арчилгаандаа онцгой анхаарах шаардлага тулгардаг.

Ийнхүү Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж  нийт 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэд тодорсон. Уг тэмцээнээс Пүрэвсүрэнгийн Элбэгсүрэн, Даваажамцын Норжин, Өсвөр нас(11-17)-ны ангилалд Тэнгисийн Ялгуун, Мөнхбаатарын Бүжмаа нар алтан медал хүртсэн юм.  Мөн насанд хүрэгчдийн ангилалд Гансүхын Номин-Эрдэнэ, Өлзийсайханы Уянга, Сүхбаатарын Батзаяа, Балдангийн Мөнхбаяр нар, ахмад (50+) насны ангилалд Хорлоогийн Үржинсүрэн, өсвөр насны ангилалд Батмөнхийн Мөнх-Ундрам, Цогтсайханы Энхжин нар тус тус мөнгөн медаль хүртлээ.

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл