Жамц давсны ач тус

2,193 total views, 2 views today

Эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг.
Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.
Тус давс нь найрлагадаа хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулсан байдаг.
Жамц давсны байгалийн эрдэст чанар, болон түүний найрлаган дахь амин хүчлүүдийг өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд мөн арьс арчилгаанд хэрэглэдэг.

Тухайлбал :

 Тархины даралттай хүн дэрлэж унтах
 Хоолой болон амны хөндийг зайлж, амны хөндийн өвчнөөс сэргийлэх
 Ходоодны өвчний эсрэг долоох болон уусмал бэлдэж бага багаар уух
 Арьсны эрдэсийг нөхөн , тэнцвэржүүлж , цусны эргэлтийг сайжруулах зэрэг олон талын ач тустай юм .

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл