Нарнаас заавал хамгаалах хэрэгтэй юу?

1,464 total views, 1 views today

Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд хөгшрөлтийн шат түргэсэж, арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг байна. Өөрөөр хэлбэл нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал бид өөрсдөө ч мэдэлгүй харлаж, үрчлээтэж, арьсны ямар нэгэн өвчлөлийг бий болгож байдаг гэсэн үг юм. Арьсаа хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх явдал билээ. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй юм. Хамгийн гол нь нарны тос нь нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаалж байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг нарнаас хамгаалах хэрэгтэй. Учир нь ямар ч зузаан үүл нарны хорт туяаг хааж чадахгүй. Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал давамгайлсан, хатуу ширүүн нөхцөлд бид арьсаа бүр ч илүү хамгаалах нь зүйтэй. Арьсаа хамгаалж зориулалтын тос түрхсэнээр цэвэрхэн, өнгөлөг бор, нөсөө толбогүй эрүүл арьстай байх боломжтой юм. Мөн хүйтэн сэрүүний улирал, бүрхэг бороотой өдөр ч хамаагүй байнга өдөр тутамдаа нарны тосыг хэрэглэх хэрэгтэй. Нарны тос нь нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдолоос арьсыг давхар хамгаалж өгдөг байна.

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл