Хуурайшиж гэмтсэн гарын арьсыг хэрхэн арчлах вэ?

1,174 total views, 1 views today

 

Гар хуурайшиж хагарах, үүний улмаас загатнаж хорсох зэрэг шинж тэмдэг ихэнх хүнд тохиолдож байсан болов уу. Ийм байдалтай удвал гарын арьс маш эмзэг болох бөгөөд онцгой арчилгаа шаарддаг. Өвлийн улиралд ялангуяа гар улайж хорсон, гэмтэж хуурайшдаг. Энэ таагүй мэдрэмжийг хэрхэн арилгах вэ? Мэдээж гарын арьсыг арчлах талаар маш олон зөвлөгөө мэдээлэл байдаг ч чухам юунаас болж хуурайшиж гэмтсэн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс уншигч та бүхэндээ гарын арьс хуурайшиж гэмтдэг шалтгаан болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Гарын арьс дараах хэд хэдэн шалтгааны улмаас хуурайшиж гэмтдэг байна.

  1. Хүйтэн

Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Хүйтэнд чийгтэй гартай гадаа гарсан, эсвэл гадаа ямар нэгэн байдлаар бээлий өмсөхгүй удаан байсан бол орой гэхэд таны гар улайж хуурай ширүүн болдог. Өвлийн хүйтэнд гадаа гарах тоолондоо бээлий өмсөхийг зөвлөж байна. Юмыг яаж мэдэх вэ? өмсөөд гарсан бээлий норно гэж урьдчилан тооцоолоод боломжоороо бас нэг бээлий цүнхэлж яваарай.

  1. Химийн бодис

Хэт хүчтэй угаалгын бодис гарын арьс хагарахад нөлөөлдөг. Тиймээс гэрээ цэвэрлэхдээ ч бээлий өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэрвээ таны гар харшилдаг мөн байнга хагарч гэмтээд байгаа бол гэрийн нөхцөлд анагаах – амархан бөгөөд хурдан аргуудыг зөвлөе.

  • Бүйлсэн самрын тос: Хэдхэн хоногийн дотор гарын хагарсан арьсыг бүрэн эмчлэх чадалтай. Унтахаасаа өмнө гартаа хэдэн дусал бүйлсэн самрын тос түрхээд тусгай бээлий өмсөөд унтвал маргааш боломжийн зөөлөрч эдгэрсэн байх болно.
  • Глицерин: Глицеринээр гарын маск хийхийн тулд глицерин, нашатырийн спиртийг 1:1-ийн харьцаатай холино.
  • Хонины сүүлэн тос: Хонины сүүлэнд агуулагдах ашигт амин дэмүүд нь арьсанд гүн чийгшил өгч уян хатан чанарыг дээшлүүлдэг. Мөн D,C,A,K амин дэмүүд нь арьсны гүн давхаргад хүрч эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж арьсыг анагаах онцгой үйлчилгээтэй байдаг

 

  1. Амин дэмийн дутагдал

Арьсыг амин дэмээр хангахгүй байвал гарын арьс ихээр гэмтэж болзошгүй. Энэ тохиолдолд А, Е витаминаар баялаг чийгшүүлэгч тосыг байнга хэрэглэх ёстой бөгөөд өөртөө илүү нухацтай анхаарал тавих хэрэгтэй болно. Мөн бие махбодийн аливаа асуудал дотроосоо байдгийг мартаж болохгүй. Учир нь хүний бие махбодид зохих хэмжээний шингэн, амин дэм шаардлагатай. Амин дэмийн дутагдал арьсны төрхөд муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл арьс хагарч, үс гэмтэж унахад нөлөөлдөг байна.  Өвлийн улиралд тэжээллэг хоол хүнс хэрэглэх, халуун чанарын амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь таны эрүүл мэнд болон гоо сайханд тустай юм.

  1. Чийг дутагдах

Гадаа гарахдаа бээлий өмсдөг, гэртээ цэвэрлэгээ хийдэггүй ч гэлээ гарын тань арьс хагараад байвал хангалттай чийг авч чадахгүй байгаагийн шинж юм. Өөрөөр хэлбэл та дотроосоо шингэн хангалттай уухгүй байна гэж үздэг байна. Мөн хүйтэн ширүүн уур амьсгалтай манай орны хувьд жилийн 3 улиралд нь бидний арьс болон үс чийгээр дутагдаж байдаг. Гараа аль болох зөөлөн бүтэцтэй савангаар угаах мөн гарын арьс хамгаалах, шим тэжээл өгөх гарын тосыг мартаж огт болохгүй. Байнга биедээ авч яваарай, хаана ч байсан хамаагүй түрхэнэ – ажил дээр, гэрт, хүүхэдтэйгээ гадаа тоглож байсан ч гэсэн. Гарын тосны орцод мэдээж хэрэг А болон Е амин дэм, шэа самрын тос, оливийн тос агуулагдаж байвал сайн. Тосондоо харшлаад байвал байгалийн цэвэр гаралтай тос, хонины сүүлэн тос, зуун настын шүүс тус болно. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик компани нь хэт хуурай, хагарч гэмтсэн арьстай хүмүүсийн онцлогт нийцүүлэн хонины сүүлтэй гарын тосыг үйлдвэрлэн гаргах болсон.

 

 

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл